‘Бурханлиг гоо сайхан’ ХХК нь 2014 онд ‘Гоо’ хэмээх органик гоо сайхны үндэсний брэндийг үүсгэн байгуулсан билээ.


Гоо брэнд нь Монгол орны хөрсөнд ургадаг ганга, халгай, нэрс, чацаргана, нохойн хошуу, жамц давс зэрэг түүхий эдүүдийг боловсруулан, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн техник технологитой хослуулан олон сарын судалгаа шинжилгээний үр дүнд 100% органик нүүр, үс, бие арчилгааны бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад нийцүүлэн эх орондоо үйлдвэрлэж байна.

 

Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагад олон төрлийн химийн бодис, хугацаа уртасгагч, хиймэл үнэр оруулагч, силкон зэргийг агуулдаггүй бөгөөд өдөр бүр шинээр үйлдвэрлэсэн цоо шинэ органик бүтээгдэхүүнээ хэрэглэгч та бүхэндээ түгээхийг зорин ажиллаж байна.


Энэ ч утгаараа Монголдоо анхлан үндэсний тодотголтой органик гоо сайхны сүлжээ дэлгүүрийн эхлэлийг тавьж өдгөө Улаанбаатар хотод өөрсдийн нэрийн есөн дэлгүүр, борлуулалтын 50 гаруй суваг, хөдөө орон нутагт борлуулалтын 60 гаруй сувагтайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрээс нь шууд нийлүүлсээр байна.


Гоо брэнд нь :

2014 он - 2022 он Монголдоо хамгийн их буюу нийт 100 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж,

2015 он - 2022 он АНУ, БНХАУ, ОХУ- ын улсуудад бүтээгдэхүүнээ экспортлож,

2022 онд Европын холбооны улсуудад бүтээгдэхүүнээ албан ёсоор экспортлох эрхээ авсан.


Хүн бүрийн дотор үргэлж сайн хүн, үргэлж ‘ГОО’ үзэсгэлэн оршдог билээ. Тэр гоо үзэсгэлэнгээ бүх цаг үед үргэлж цогцлоон, бусдад түгээхэд бага ч болов туслах нь манай компаний үндсэн филисофи билээ.

 

Монгол орны онгон зэрлэг байгальд ургасан шимт түүхий эдээр хийгдсэн 100% органик “Гоо”  хэмээх Монгол брэндийг дэлхийд таниулан, дэлхийн олон орны хүмүүсийн арьс гоо сайхыг эрүүлжүүлэн, төрөлх гоо үзэсгэлэнг нь тодотгон, органик гоо сайхны хэрэглээ ба соёлыг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгынхоо төлөө тууштай зүтгэсээр байна.


Хүндэтгэсэн: ‘Бурханлиг гоо сайхан’ ХХК

  

НЭРИЙН ДЭЛГҮҮРҮҮДИЙН ХАЯГ: 

1. Орос элчингийн баруун талд, Гоо брэнд нэрийн дэлгүүр

2. Улсын их дэлгүүрийн 1-р давхарт Гоо брэнд нэрийн салбар дэлгүүр

3. III, IV хороолол "Номин Их дэлгүүр” 1-р давхарт Гоо брэнд нэрийн салбар дэлгүүр

4. "Гранд плаза" 1-р давхарт Гоо брэнд нэрийн салбар дэлгүүр

5. "Шангри-Ла Молл” 2-р давхарт Гоо брэнд нэрийн салбар дэлгүүр

6. "Чингис ИМарт” худалдааны төв 2-р давхарт Гоо брэнд нэрийн салбар дэлгүүр

7. "Хан-Уул Имарт” худалдааны төв 2-р давхарт, Гоо брэнд нэрийн салбар дэлгүүр

8. Яармаг, "Food City" 1-р давхарт Гоо брэнд нэрийн салбар дэлгүүр

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.